Wednesday, February 26, 2014

эдийн засаг гэж юу вэ/

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн худалдааны давхарт явагдаж буй гүйлгээний явц. Эдгээр хүмүүсийн хийсэн эдийн засгийн сонголтууд нь санхүүгийн шийдвэр болж байдаг.

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн. Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:

Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.

Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.

No comments:

Post a Comment